З.Батцэцэг
ОУОХ нь Токиод болох олимпийн БНАСАУ-ын квотыг дахин хуваарилах гэж байна. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь тус улс нь Олимпод оролцохоос татгалзсантай холбоотой юм. Суларсан зайнд спортын тухайн төрөлдөө чансаагаараа Хойд Солонгосын тамирчдын дараа ордог тамирчид орох юм.
БНАСАУ нь дөрөвдүгээр сард цар тахлын эрсдлийн улмаас Олимпийн тоглолтод оролцохгүй гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө 1988 онд Сөүлд болсон Олимпийн тоглолтод тус улс оролцож байгаагүй юм.
“Асуудлын гол нь бидэнд албан ёсоор мэдэгдээгүй. Олимпийн тоглолтод 206 үндэсний олимпийн хороод оролцоосой гэж бид хүсэж байна. Оролцохыг хүлээж байгаа бусад тамирчдыг хохироохгүйн тулд бид квотыг дахин хуваарилахаас өөр аргагүй байна” гэж ОУОХ-ны үндэсний олимпийн хороодтой харилцах албаны дарга Жеймс Маклауд хэллээ.
Эх сурвалж: www.championat.com