Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сибирийн их төмөр зам байгуулах нээлтийн ёслол 1881 оны энэ өдөр  болсон байна. Зүүн Сибирийн амбан захирагч Николай Муравьев-Амурский Оросын Сибирийн хязгаарт төмөр зам барих асуудлыг 1857 онд тавьснаар орос мэргэжилтнүүд Сибирийн төмөр замын олон тооны зураг төслийг хийсэн байна. Гэвч Засгийн газар нь төмөр зам барих асуудлыг XIX зууны наяад оны дунд үе хүртэл дэмжээгүй юм. 1891 оны энэ өдөр III Александр уг төмөр замыг барих зарлигт гарын үсэг зурсан байна. Сибирийн агуу төмөр замын байгууламж 1903 оны зургадугаар сарын 14-нд дуусчээ. Агуу Сибирийн төмөр зам нь Евроазийг дамжсан дэлхийн хамгийн урт 9288,2 км-ын зам юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1825.06.13. Энэ өдөр Нью-Йоркийн механик Уолтер Хант сүлбээр зүүний патентыг авсан байна. Тэрээр 15 доллар төлөх хэрэгтэй болсон ч мөнгөгүй байжээ. Ингээд тэр хоёр цаг орчим бодоод энгийн бөгөөд аюулгүй гэгдэх сүлбүүр зүүний зургийг хийсэн байна. Энэ бүтээлээ тэр 400 ам.доллараар зарсан байлаа. Гэхдээ түүний санаа шинэ биш байсан ба тиймэрхүү зүүг урд өмнө нь эртний болон дундад зууны хүмүүс хэрэглэж байсан гэдэг.

1858.06.13. Хятадын Тяньжин хотноо Орос-Хятадын  энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан нь түүхэнд Тяньжины баримт гэдгээр оржээ. Нийт 12 зүйл ангиас бүрэлдэх уг гэрээгээр энх тайван, нарамдлыг батлан хоёр оронд байгаа иргэдийнхээ хувийн аюулгүй байдлын баталгааг өгсөн байв.

1992.06.13. Канадын парламент 1992 онд жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийг Холбооны төрийн албаны долоо хоног болгон тэмдэглэхээр шийдвэр гаргажээ.  Энэ шийдвэрийн дагуу даваа гарагт эхэлсэн  энэ арга хэмжээний хоёр дахь хоног нь эхэлжээ.

Эх сурвалж www.zms.mn