Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /06.11/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны үеэр Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив.

Харин тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11:45 цагт тангараг өргүүлэхээр тогтов. 

Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт хэлэлцэхээр товлоод байна. 

Эх сурвалж:www.polit.mn