Т.САЙХАН
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганыг хуралдуулахаар товлоод байна. Төрийн байгуулалтын байнгын хороог 12.00, УИХ-ын чуулганыг 14.00 цагаас хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.3-т "Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасан байдаг юм.
Эх сурвалж:www.polit.mn