Б.ОД
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна.Бид ардчилалд хайртай Монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийг дүгнээд хэлэхэд Хятад маягийн сонгууль руу орчихлоо. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн төрийн аппараттай бусад намууд өрсөлддөг болж байна. Ийм зам руу Монгол Улсыг хөтөлж байгаа нь харамсалтай.Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно