Л.ХЭРЛЭН
Нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллийн үеэр “Манай нэр дэвшигчид саналаа өгсөн 246.955 сонгогчдоо нэр дэвшигчийнхээ болон Зөв хүн элкторат эвслийн өмнөөс талархал илэрхийлье. Намайг нэр дэвшиж байхад дэмжсэн иргэдийн тоо саяын сонгуулиар өссөн нь харагдаж байна. Бид 255 мянган дэмжигч гишүүнтэй боллоо. Шинэ улс төрийн хүчин гэлээ ч иргэд биднийг дэмжиж байна. Гадаадад байгаа иргэд идэвхтэй оролцож Д.Энхбатыг дэмжсэн. Тэдний 75.4 хувь нь Д.Энхбатад саналаа өгсөн. Манай намаас энэ сонгуульд 1.2 тэрбумын зардал гарсан, бүх мөнгө хандиваар боссон. Хандивын дийлэнхийг гадаадад байгаа монголчууд өгсөн. Сонгуулийн түүхэнд мөнгөгүйгээр, зөвхөн иргэдийн хандив тусламж, оролцоотойгоор богино хугацаанд явуулж болдог гэдгийг харуулж чадлаа. Гадаадад байгаа монголчууддаа баярлалаа. Гадаадад байгаа, бидэнд мөнгө явуулдаг эрхмүүддээ гүн талархал илэрхийлье” гэв.
ХҮН цаашид Монголын улс төрд эрүүл хандлагыг авчирна. Зөв хүмүүсийг гаргана. Бид өрсөлдөгчдөө харлуулаагүй, шударгаар өрсөлдсөн. Д.Энхбат нэг сарын өмнө энэ сонгуульд орно гэдгээ мэдэгүй байсан. Шийдвэрээ гаргаж ганцхан сарын дотор шийдвэрээ гарган иргэдтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө таниулцуулсан. Одоогоор нэр дэвшигч эмнэлэгт байгаа, биеийн байдал сайн байгаа гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn