Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр "морь" сойсон. Хоёр хуваагдсан төрөлх АН-аасаа С.Эрдэнийг гаргаж ирсэн. Бас ХҮН-аасаа Д.Энхбатыг захиалж дэвшүүлсэн гэдэг. Харамсалтай нь ХҮН-ынх нь Д.Энхбат коронавирусын халдвар авч, нэр дэвшигчдийн дунд болох байсан мэтгэлцээн цуцлагдсан. Гэсэн ч Ц.Элбэгдорж энэ сэдэв дээр PR-аа үргэлжлүүлж байна. Тэрээр хоёр нэр дэвшигчээ, хоёр намынхаа нөхдүүдийн хамт clubhouse-т цуглуулж, сошиал мэтгэлцээн зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн.

Тэгвэл Ц.Элбэгдоржийн энэ үйлдэл хийгээд clubhouse-т гүйж орсон С.Эрдэнэ, Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчжээ. Ц.Элбэгдорж хуулийн 43.10-ын "Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно" гэснийг, С.Эрдэнэ, Д.Энхбат хоёрт 43.8-ын "Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчлөө.

 

Эх сурвалж: polit.mn