Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр "морь" сойсон.
Хоёр хуваагдсан төрөлх АН-аасаа С.Эрдэнийг гаргаж ирсэн. Бас ХҮН-аасаа Д.Энхбатыг захиалж дэвшүүлсэн гэдэг. 
Харамсалтай нь ХҮН-ынх нь Д.Энхбат коронавирусын халдвар авч, нэр дэвшигчдийн дунд болох байсан мэтгэлцээн цуцлагдсан. 
Гэсэн ч Ц.Элбэгдорж энэ сэдэв дээр PR-аа үргэлжлүүлж байна. Тэрээр хоёр нэр дэвшигчээ, хоёр намынхаа нөхдүүдийн хамт clubhouse-т цуглуулж, сошиал мэтгэлцээн зохион байгуулахаар болжээ.