Б.ОД

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд болж, аваргуудаа тодрууллаа. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.

Дагах барилдааныг 2020 оны Еврогийн аварга, 2020 оны Дюссельдорж, 2021 оны Таль Авивын Гранд сламын аварга Францын Ширин Боуклиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Тийн хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистрис Красникиг нэмэлт цагт шүүгчдийн саналаар буулган авснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн тэрбээр Монголын жүдочдоос дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө.

Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт долдугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос тавдугаар байрт жагсаж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn