С.САРУУЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурав хоног үлдлээ. Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын бүрэн бүтэн байдал, суурилуулалт, ирц бүртгэлийн программын ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 02-нд, сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилтыг 6 дугаар сарын 04-нд тус тус явуулжээ. Уг ажиллагааг СЕХ-ноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn