С.САРУУЛ
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэж заажээ. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар авах хүсэлтээ ирүүлсэн Монгол ардын нам болон Ардчилсан намын төлөөлөлд өнөөдөр /2021.06.05/ сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар өгчээ.
Эх сурвалж: www.polit.mn