Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 06-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1599 онд буюу өнөөгөөс 418 жилийн өмнө Испанийн алдарт зураач  Диего Веласкес Севилья мужид төржээ. Веласкесын уран бүтээл нь Испанийн XVII дүрслэх урлагийн оргил нь дэлхийн урлагийн тод томруун үзэгдэл юм. Ёс суртахууны өндөр хүмүүжилтэй түүнийг орчин үеийнхэн нь “Үнэний зураач” гэж нэрлэсэн байлаа. Тэрээр 10 наснаасаа  эхлэн тухай цагийн нэртэй мастеруудаас суралцаж 18 настайдаа  мастер цолтой болжээ. Дараагийн жилүүдэд нь тэрээр төрсөн нутагтаа уран бүтээлээ хийж байсан ба зургийн стиль нь “бодегонес” гэгддэг ард олны ахуй амьдралын сэдэвтэй байлаа. “Өглөөний хоол”, “Хөгшин тогооч”,”Усчин” гэх зургууд нь тэр үеийн тод илэрхийлэл юм. Мөн ийм стилиэр библийн сэдвээр хэдэн зураг зурагдсан байлаа. Диего 1623 онд Мадридад ирээд удалгүй ордны зураачаар томилогдсон байна. Тэрээр  IV Филипп хаан түүний гэр бүлийнхэнийг зурах эрхтэй болсон юм. Хаантны зургийн цуглуулга түүний уран бүтээлд нөлөөж тэрээр дундаж зууны агуу зураач нарын уран бүтээлтэй танилцав. Веласкес 1629 онд хоёр жилийн хугацаатайгаар Италид ирээд эртний өолон сэргэн мандлын үеийн зураач нарын уран бүтээлийг судалжээ. Тэнд байхдаа “Иаковт Иосифийн хувцасыг өргөн барьж байгаа нь”, “Галт уулын дархан” зэрэг шашны болон домгийн сэдвээр бүтээл хийсэн байна. Тэр үеийн түүний хамгийн алдартай зураг нь “Бредагийн буулт” (1634) болсон ба энэ зураг түүхэн сэдвийн дэлхийн шилдэг бүтээлийн нэг гэгддэг. Ордоны карьер нь уран бүтээлээс нь гадна түүнд өндөр шагнал цол хэргэм өгчээ. Диего Веласкес 1660 оны наймдугаар сарын 6-нд Мадрид хотноо өөд болжээ. Их зураач 120 орчим зураг үлдээсний тал хувь нь Мадридын Прадо музейд хадгалагдаж байдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1983.06.06. Шведын үндэсний баярын өдрийг 1983 оноос хойш тэмдэглэж, 2005 оноос хойш амралтын өдөр болгосон байна. Энэ баяр хоёр түүхэн үйл явдалтай холбоотой. Данийн эсрэг ард түмний 1521 оны бослогыг толгойлсон Густав Эриксон 1523 оны зургадугаар сарын 6-нд I Густав Ваза нэртэйгээр хаан ширээнд залагдав. Шинэ үндсэн хуулийг 1809 оны зургадугаар сарын 6-нд батлагджээ. Мөн 1916 оны зургадугаар сарын 6-наас Шведын төрийн далбааны өдрийг тэмдэглэж ирсэн байна. Харин Шведын төрийн далбаа хичнээн настай нь тодорхойгүй. Гэхдээ XVI зууны үеийн зурагт шар загалмайтай цэнхэр тугийн зураг байдаг.

1799.06.06. Москва хотноо 1799 оны зургадугаар сарын 6-нд ирээдүйн агуу  яруу найрагч Саша Пушкин төржээ. Зөвлөлт засгийн үед энэ өдрийг яруу найргийн баяр болгон тэмдэглэдэг байв. Одоо Пушкины баяр бүх Оросын гэсэн тодотголтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1997 оны яруу найрагчийн төрсөн өдрийг төрийн статустай болгосон байна.

Эх сурвалж www.zms.mn