З.БАТЦЭЦЭГ

Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар айлчлал хийж байна-.

Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 30,31-нд Буриадад айлчлав. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар Орост хүрэлцэн иржээ. Түүнийг Орост хийх айлчлалаа Буриадаас эхлүүллээ гэж Бүгд найрамдах улсын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Монголын сайд Хиагтад олон талт автомашины хяналтын цэгийг сэргээн босгох ажлын явцтай танилцаж, мөн Монгол Улсын түүхтэй холбоотой музейг үзэж сонирхсон байна.

Хил дээр Монголын төлөөлөгчдийг Буриад улсын Соёлын сайд Соёлмаа Дагаева, Монгол Улстай хамтын ажиллагааны сайд Даба-Жалсан Чирипов нар хүлээн авчээ.

-Та 1923 онд Буриад-монгол Автономт Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс байгуулагдсан өдөр буюу тавдугаар сарын 30-нд Буриадад ирсэн нь чухал ач холбогдолтой юм. Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденовын санал болгосноор энэ өдрийг бүгд найрамдах улсын өдөр болгон зарласан юм гэж Буриадын соёлын сайд онцлон хэлэв.

2021 он бол манай хөршийн хувьд түүхэн чухал жил. Монголд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа. Мөн энэ жил Орос, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх юм.

Эх сурвалж: www. Baikal-daily.ru