Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 04-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
АНУ-н анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон "Цагаан ордон"-г барих санааг гаргасан гэдэг. Тэрээр "Ерөнхийлөгчийн ажиллах байр, аж төрөх гэр бүгд нэг дор байх хэрэгтэй" гэж шийдсэн байна. Ингээд нийслэл Вашингтоны Пенсильвани дүүргийн хэсэг газрыг сонгожээ. Есөн алдартай зохион бүтээгчээр зураг төсөл гаргуулснаас Ирландад төрсөн Жеймс Хобан хэмээх уран барилгачийн зургийг сонгосон байна.Цагаан ордны барилгын суурь тавигдаж, бүтээн босголтын ажил 1792 оны аравдугаар сарын 13-нд олон мянган цагаач буюу африк гаралтай Америк иргэдийн хөлс хүчээр баригдаж эхэлжээ. Цагаан ордны барилгын ажлыг 1800 оны зургадугаар сарын 4-нд дуусгасан байна. Цагаан ордонд амьдарсан анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус Жон Адамс түүний эхнэр Абигейль байсан юм. Эхэн үедээ "Ерөнхийлөгчийн ордон", "Ерөнхийлөгчийн харш", "Ерөнхийлөгчийн байшин" гэж нэрлэж байв. Виржинийн цагаан элсэн чулуугаар өнгөлсөн уг байр улаан боржингоор босгосон барилгуудаас хүчтэй ялгаран харагдаж байв.Ингээд 1902 онд Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн "Цагаан ордон" нэрээ албан ёсоор авчээ. XIX зууны турш барилгыг засаж сайжруулж иржээ. Өнөөгийн Цагаан ордон нь зургаан давхар, нийтдээ 5 100 м2 талбайтай, 132 өрөө, ариун цэврийн өрөө 25412 хаалга, 147 цонхтой, 28 камин зуухтай. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисний талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн зам, усан сан бий.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1070.06.04. Францын Рокфор гэдэг газрын нэгэн агуйд нутгийнхан шинэ бяслаг гарган авсан нь өнөөдөр хүртэл Рокфор сорт гэж нэрлэгдсээр иржээ.
1664.06.04. Шинэ Амстердам хотыг Нью-Йорк гэж нэрлэх боллоо.
1741.06.04. Витус Берингийн экспедици Камчаткийн зүг Аляскийн чиглэлээс хөдлөв.
1783.06.04. Аннон хотын яармагийн талбайд ах дүү Монгольфьегийн агаарын бөмбөлөгийг нийтэд үзүүлсэн арга хэмжээ зохиогджээ.
1859.06.04. Францчууд Австрийн 60 мянган хүнтэй армийг Мажента гэдэг газар ялан Италийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулжээ.
1896.06.04. Фордын бүтээсэн анхны машины туршилт нэг цагаар хойшлогдов. Учир нь машиныг угсарсан цехийн хаалганаас машин өргөн байв.
1915.06.04. Бельгийн Гент хотын ойролцоо англи нисэгч Ж. Варнфорд немецин дирижаблийг сөнөөсөн байв. Тэр нь дайнд сөнөөгдсөн дэлхийн анхны дирижабль болжээ.
1917.06.04. V Георг хаан "гайхамшигтай" (The Most Excellent) гэгдсэн рыцарийн оронг бий болгожээ.
1922.06.04. “Ажилчны сонин” хэвлэлийн газар “Матар” сэтгүүлийн анхны дугаарыг гаргажээ.Сонины дагуул байснаа 13 дугаараасаа “Матар” нэртэй болсон байна.
1926.06.04. Энэтхэгт Далай лам өөрийн армийг бүтээхээр төвөдүүдэд чихний татвар тогтоожээ.
1932.06.04. АНУ-д түүхэнд хамгийн урт бүжгийн марафон эхлэв. Тэр нь 4152,5 цагийн хугацаанд арваннэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжилжээ.
Эх сурвалж www.zms.mn