-Тэрээр талбайн нөгөө талаас довтлон Канадын хаалга руу гоол хийж байсан-

З.БАТЦЭЦЭГ

-Аугаа алдарт гурвал КЛМ нарын сүүлчийн тоглолт байлаа-

Спорт24 сайт нь ЗХУ, ОХУ-ын шигшээ багийхны дэлхийн аваргад оролцож байсан талаар цуврал материал нийтэлж байгаа. Энэ удаад 1989 оны тоглолт, Игорь Ларионовын гайхалтай гоолын талаар хүргэснийг орчуулан толилуулж байна.

Игорь Ларионов, хоккейн дэлхийн аварга- 1989 нар учрах ёсгүй байлаа. Бүх зүйл үүний эсрэг байсан. Хамгийн түрүүнд 1988 онд “Огонек” сэтгүүлээр дамжуулан Виктор Тихоновт ил захидал бичсэн явдал. Энэ үйлдэл нь шигшээ багийн довтлогч түүний карьертаа цэг тавьсантай адил байв. Ил захидалд аугаа дасгалжуулагчийн арга барилтай санал нийлэхгүй байгаагаа ил тод бичжээ.

“....Баг сайн тоглогчтой байхыг та хүсэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Ригийн “Динамо” шиг 3-4 дундаж тоглогч л танд хэрэгтэй юм шиг сэтгэгдэл төрж байна. Ийм багийг байнгын хатуу дэглэмд байлгаж, ирээдүйхээ төлөө айдастай, матаас ашигтай уур амьсгал бүрдүүлж ажиллахад амар байдаг. Виктор Васильевич танд хурал дээр байтугай хувцас солих өрөөнд ч илүү үг хэлэх боломжгүй болсон. Үг хэлбэл тэр өдөртөө л та бүх мэдээллийг цуглуулан, боломжтой үе гармагц хариугаа авна....Залуу тамирчид- нөхөрсөг тоглолтын үеэр дамжуулалт алдах, мөсөн дээр эргэлзэх үе гарна- энэ бүгдэд өөрсдийгөө хамгаалж үг хэлбэл байдал бүр дордоно....” гэх мэтчилэн захидалд өгүүлжээ.

Хэргийн гол нь Тихоновтой зөрчилдөхдөө байгаагүй. Игорь Ларионов 1988 онд бас бэртэл авсан байсан. Хөлийн шагайн хугарал. Бэртлээс болоод Игорь “Известия” сонины шагналын төлөөх уламжлалт тэмцээнд явж чадаагүй. Үүний дараа дэлхийн аваргын тухайд санах ч хэрэггүй байлаа.

Зөвлөлтийн клубууд болон Үндэсний хоккейн лигийн хооронд Супер цуврал тэмцээн болж Ларион аврагдсан юм. Уг тоглолтод тэрээр маш сайн тоглож, багтаа хэрэгтэй довтлогч гэдгээ Тихоновт нотолжээ. Шигшээ багт оролцох урилга авмагцаа өөрийн найз Вячаслав Фетисовыг хамт авч явна гэж зүтгэжээ. Фетисов нь мөн ЦСКА-ийн домогт дасгалжуулагчтай зөрчилддөг нэгэн байж.

Зөрчилдөөнийг үл харгалзан Зөвлөлтийн баг Швед руу дайчин бүрэлдэхүүнтэй явжээ. Оросуудаас гадна талбайн эзэд бас шилдэг багт багтаж байлаа. Гэсэн хэдий ч Тихоновын баг хэсгийн шатандаа л ялалт байгуулж эхэлсэн юм. 7 тэмцээн, 7 ялалт, шайбын ялгаа 36-12. Цаашаа төгсгөлийн тойрог. Тэнд бол ялалт амаргүй олдсон. Чехословакийг 1:0 харьцаатай хожсон. Цаашдын тоглолтуудад ЗХУ алтын төлөө Канадын багтай тоглох бүх тохироо нь бүрджээ.

Шилдэг гурав Крутов-Ларионов-Макаров нар шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн. /Игорь Шведэд болсон сүүлчийн тоглолт дээр байгаагүй ба цаашид бүх довтлогчид Америкийг байлдан дагуулхаар явцгаасан/. Тэд 4:0-ийн харьцаатай канадчуудын эсрэг бичил тоглолтод ялж, өрсөлдөгчдөдөө ямар ч боломж үлдээгээгүй юм. Уг нь Канадын багт Марка Массье, Стив Айзерман зэргийн томоохон одууд байсан.

Игорь Ларионов тэр тоглолтод дубль хийсэн бөгөөд түүний эхний гоолууд гайхалтай байсан. Тоглолтын 8 дахь минут дээр тэрээр өөрийн бүсдээ Илья Бякинаас дамжуулалт авч бүх талбайгаар нэг хамгаалагчийг тойрон, өөр нэгэн хамгаалагчаас шайбаа хаан, гарын эвгүй байрлалаар Грант Фюрын хаалтын дундуур гоол хийсэн. Томоохон тэмцээний шийдвэрлэх тоглолтын үеэр ийм тоглолт харах нь ховор.

Тихоновын баг 5:3 харьцаатайгаар ялж, тэмцээний дараа Ларионов хувсцаа ч солилгүй их удаан ярилцлага өгч байжээ. Тэр үед үндэсний багийн дараагийн амжилт 13 жилийн дараа болно гэж хэн  ч бодоогүй байх. 13 жилийн дараа Оросын шигшээ баг Олимпийн хүрэл медаль авчээ.

Эх сурвалж: zms.mn