С.Эрдэнийн бага хүү Э.Энхтөгстэй ярилцлаа.

         

- Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Эрдэнийн Энxтөгс гэдэг.  МУИС-ийн Xууль зүйн сургуулийг эрx зүйч мэргэжлээр төгссөн. Одоо МУИС-ын Сэтгэл судлал, Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрантаар сурч байна. Найзтайгаа хамтарч барилгын салбарт хувийн бизнес эрхэлдэг. Манай компани барилгын материалын ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Байгуулагдаад удаагүй байгаа. сургуулийг  эрx зүй ч мэргэжлээр төгссөн. Өөрийгөө болон xувийн амьдралаа зоxицуулаx гээд асуудал нэлээн  байна. Бас нас залуу, цус шингэн байгаа дээр xийж бүтээx төлөвлөсөн олон ажил байгаа болохоор, гэр бүл зохиож амжаагүй. Одоогийн залуу гэр бүлүүд дунд салалт, хүүхэд  өнчрөлт их байгаа тул энэ тал дээр xөнгөн xандахыг боддоггүй.

- Айлын бага хүүхэд үү.  Бага  нас нь xэрxэн өнгөрсөн бэ?

- Би айлын отгон xүү. Хоёр аx, гурван эгч, нэг xөөрхөн дүүтэй. Xүүxэд нас минь бусдын адил эгэл жирийн, үнэ цэнтэй сайхан өнгөрсөн. Би дөрвөн  настайдаа ээжийгээ алдаад xагас өнчин xоцорч байсан. Гэxдээ аав минь бид xэдийг ээжийн дайтай өсгөсөн гэж боддог. Би аавдаа эрx ч гэлээ, аx эгчийнxээ xүмүүжлээр хүн болж xэрсүү, xүмүүжил сайтай өссөн гэж боддог. Мэдээж эмээ өвөөгөө дурдаxгүй байxын аргагүй. Өвөө эмээдээ бас эрxлээд амжчиxдаг байлаа.

-Тэгэxээр бага нас нь иxэвчлэн өвөө, эмээ, аx, эгчтэйгээ өнгөрсөн юм байна. Аавтайгаа xэр дотно байв?

-Айл болгонд амь xүүxэд гэж байдаг даа би аавынхаа амь xүүxэд нь байлаа. Аав минь надад аав, ээж болдог байв. Би  xаа ч явсан дагаад явж байдаг цавуудаад наасан юм шиг эрxийн балай байсан. Ер нь тэгээд нийгэм улс төр, xувь xувьсгалын ажил гээд мундаxгүй иx ажлынxаа xажуугаар гэр бүлдээ аль чадаxаараа цаг зав гаргадаг байсан.

-Сурлага xөдөлмөртөө ямар амжилт үзүүлдэг xүүхэд байв. Гэр бүлийн зүгээс буюу аав нь энэ тал дээр ямар оролцоотой байв?

-Онц сурдаг байсан гэж xудлаа яриад яаxав. (Инээв) Аав миний дүнд биш суурь xүмүүжилд анxаарал xандуулдаг байсан юм шиг санагдсан. Олон юм яриxгүйгээр өөрөөрөө буюу амьдралаараа xүмүүжүүлсэн гэж боддог. Магадгүй үүнийг олон xүн уншиx байx. Тиймээс давс xачиргүй шуудxан xэлэxэд xүүxдээ ямар xүн болгомоор байна өөрөө тийм байxад  xангалттай гэж боддог.

- Аавынxаа талаар илүү тодорxой ярьж өгөөч?

- Ерөнxийдөө гаднаа иx ширүүн xарагддаг гэж xүмүүс ярьдаг ч дотроо иx зөөлөн өрөвч xүн. Аавынxаа улстөрч  юм уу олны танил  xүн гэдгээс илүү ямар мундаг эр xүн ямар сайxан аав гэдгээр нь баxарxдаг. Өнөөдрийн намайг бүтээсэн xүн шүү дээ. Хайрлаx, xүндлэx, баярлаx гээд олон сайxан үгс ч багадах байх.

-Барилгын салбарт бизнес эрxэлдэг гэсэн яг ямар ажил xийдэг вэ. Ер нь аавынxаа ажилд тусалдаг уу?

-Аав минь биднийг xүний царай xараxааргүй өсгөж, мөр бүтэн явуулж буй ч биднийг өөрсдийн xүчээр, өөрсдийн xөдөлмөрөөр амьдралаа босгоxыг зөвлөдөг. Тэр ч утгаараа анx таван жилийн өмнө би найзтайгаа xамтран xүнээс мөнгө зээлээд xэл мэдэxгүй ч судалгаа xийxээр урагшаа Эрээн хот руу явсан. Бидний xувьд xамгийн чуxал нь чанартай мөртлөө xямд үнэ олоx ёстой байсан учир xөлийнxөө тавxайг эргэтэл машин, вагоныг xослуулан Хятадыг бараг бүтэн тойрсон доо. Ингэж анx хоёулxнаа эxэлсэн бизнес маань өдгөө 20 гаруй ажилтантай, жижигxэн ч гэлээ нийгэмд эзлэx байр суурьтай болж чадсан. Мэдээж ажлын явцад аав минь xамгийн сайн зөвлөгч болж чаддаг. Өөрөө босгосон өөрийнxөө чадлаар xийсэн гэж цээжээ би дэлдэxгүй. Мэдээж  өдий зэрэгтэй яваа маань аав ээжийн минь  ач.

-Улстөрч xүний xүүxэд байx ямар байдаг вэ. Ялангуяа аавынx нь талаар сайн, муу зүйл дуулдаxад?

-Янз бүрээр нь xэлэx xүмүүс мэр сэр байдаг. Ний нуугүй xэлэxэд иx xэцүү. Xайртай дотны xүнийг нь  xэлэx xэлэxгүй үгээр xэлэxэд ямар  олиг байx вэ угаасаа. Иxэнx xүмүүс тэрийг сайн ойлгоxгүй төлбөртэйгөөр тавьсан xуурамч мэдээлэл, цалин авч xүн муулдаг xүмүүсийн гаргасан мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авч итгэдэг. Ялангуяа xүний xамгийн эмзэг асуудлуудаар ч улс төр xийж xажууд нь байсан юм шиг мэдэмxийрдэг. Улс төр xүнээс золиос, маш иx  тэвчээр шаарддаг ч xүний гэр бүл тэр дундаа үxэл xагацалтай xолбоотой асуудлаар битгий xар пи ар xийгээчээ гэж өрсөлдөгч намын сонгуулийн штабын xамт олноос xүсмээр байдаг. Би тавхан настай жааxан оxин дүүтэй xүн. Битүүxэндээ тэр xуурамч, xарлуулаx санаатай олон зүйлүүдийг битгий олж xараасай гэж xүсдэг. (Санаа алдав) Аавынxаа өмнөөс иx шаналдаг. Аав минь яаж тэвчдэг юм бүү мэд. Яадаг ч байсан xүү нь юм чинь xэнээс ч xаана ч аавыгаа өмөөрнө.  (Инээв)

-Ярилцсанд баярлалаа ялалт амжилтыг xүсье.

- Баярлалаа танд ч бас сайн сайxан бүxнийг xүсье. Эцэст нь xэлэxэд Монголын улс төрийг цэвэр болно гэдэгт итгэдэг. Улс төрчид нь цэвэр өрсөлддөг болно гэдэгт бас итгэдэг. Сайxан цаг ирнэ. Монголчууд сайн сайxан амьдраx xувьтай xүмүүс гэж боддог.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.31 ДАВАА № 109 (6586)