Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1631 оны энэ өдөр   Францын анхны албан ёсны “La Gazette” сонин хэвлэгджээ. Түүнийг үндэслэгч Т.Ренодо тус орны нутагт мэдээлэл тараах патент авсан байлаа.  Мэдээллийн төлөө төлж байсан Италийн бутархай зоосоор (gazetta) уг сониныг нэрлэснээс хойд сонинуудыг “газета” гэсэн ерөнхий нэрээр нэрлэх болжээ. Уг сонин 1915 оноос нийтлэгдэхээ больжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1854.05.30. Канзас-Небраскагийн хууль батлагдаж Канзас болон Небраска мужийн хилийн зурвасыг тогтоов.

1876.05.30. Османын султан Абдулазиз өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзаж үеэл V Мурадад султаны суудлыг өгчээ.

1883.05.30. Алдарт "Брүүклин" гүүрийн нээлтийн үеэр цугласан олон шахцалдаж 12 хүн амиа алдав.

1913.05.30. Лондон хотод сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканын анхдугаар дайн өндөрлөжээ.

1922.05.30. АНУ-ын нийслэл Вашингтон хотод Линкольны дурсгалын цогцолбор нээлтээ хийв.

1925.05.30. Хятадын Шанхай хотын цагдаа нар жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдтэй мөргөлдөж улмаар 10 хүн амиа алджээ. Тэд хөдөлмөрийн хөлс, ажлын цагийнхаа төлөө тэмцэж байсан юм.

1942.05.30. Дэлхийн хоёрдугаар дайн: Английн агаарын тээврийн 1000 бөмбөгдөгч онгоц 90 минутын турш Гехманын Кольн хотыг бөмбөгдөв.

1959.05.30. Шинэ Зеландын Вейтмата болон Оклэнд боомтыг холбосон "Оклэндийн гүү"р ашиглалтад оржээ.

1961.05.30. Доминикан улсыг олон жил удирдсан Рафаел Трухило халдлагад өртөн амь насаа алдав.

1966.05.30. Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Мобутугийн тушаалаар Ерөнхий сайд асан Эваристе Кимба болон өндөр тушаалын хэд, хэдэн хүнийг Киншаса хотод цаазаар авчээ.

1967.05.30. Нигерийн дорно хэсэгт орших бүс нутаг тусгаар тогтнолоо зарлан Биафрагийн бүгд найрамдах улс байгуулснаар Нигерийг иргэний дайны хөл нөмрөв.

1971.05.30. Ангараг гарагийн гадаргыг судлах зорилготой "Маринер 9" хөлөг амжилттай хөөрөв. Уг хөлөг Ангараг гарагийн гадаргуугын 70 хувийг картанд оруулж, хэд, хэдэн шинэлэг судалгаа хийсэн билээ.

1974.05.30. Агаарын тээврийн Airbus A300 хөлөг анхнын нислэгээ үйлдэв.

Эх сурвалж www.zms.mn