Т.САЙХАН

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүр хуралдаж, дараагийн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг товлодог билээ. Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороо хуралдахгүй байхаар тогтсон байна. 

Харин намын бүлгүүд болон ажлын хэсэг, дэд ажлын хэсгийнхний хуралдах товыг гаргажээ. Тухайлбал, ирэх даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг цахимаар хуралдах бөгөөд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn