Б.ДАМДИН-ОЧИР
Шинэ Үндсэн хууль баталснаас хойш монголчууд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байна. Энэ сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Өнгөрсөн гучаад жилд долоон сонгуулиар таван Ерөнхийлөгч гаргаж иржээ. Тэр утгаараа бид өнөөдөр сонгууль өгөөд сурчихсан гэсэн үг. Гэхдээ анхны сонгуулиуд шиг нэр дэвшигчийн “өөр зүйл”-ийг хараад сонирхоод байдаг хэвээр л байна. Ар гэр, ахуй амьдрал, хөрөнгө чинээ, хэл аманд өртдөг байдал гээд нэгэнт сонгоход, эсвэл сонгохоос татгалзахад нөлөөлөхгүй мэдээллүүдийг ихээр сонирхох ажээ. Гэтэл тухайн нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийж чадах вэ, юуг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна вэ гэдэг сонирхох ёстой нэгдүгээр асуудал юм. Тиймээс “Зууны мэдээ” гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг тоймлон хүргэж байна. “...Зургаа дахь Ерөнхийлөгч юу хийх вэ” гэдгийг эндээс харж болох юм.
Нэр дэвшигчийн овог нэр |
Ухнаагийн ХҮРЭЛСҮХ |
Содномзундуйн ЭРДЭНЭ |
Дангаасүрэнгийн ЭНХБАТ |
Нэр дэвшүүлсэн нам |
Монгол Ардын нам |
Ардчилсан нам |
“Зөв хүн электорат” эвсэл |
Нэр дэвшигчийн сонгуулийн уриа |
“Баялагтаа эзэн Монгол” |
“Дарангуйлалгүй Монгол” |
“Монгол чадна” |
Хүний эрхийн талаар |
Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт |
Монгол Улсын иргэн болон дэлхийн олон улсад амьдарч байгаа Монгол угсаатан, тэдний үр хүүхдүүдэд олон улсын гэрээ, хуулиар олгогдсон бүхий л эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ. |
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тоггвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. |
Үндэсний аюулгүй байдлын талаар |
Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрүүд санаачлан боловсруулна. |
Засаг захиргааны анхан, дунд шатанд хоосон улс төржилт, талцал хуваагдал асар их байгааг анхааран, үүнийг арилгах үүднээс сум, баг, дүүрэг, хорооны төвшинд улс төрийн намын салбар, нэгж байгуулахыг хязгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлого боловсруулна. |
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг сахин биелүүлж ажиллана.
|
Засаглалын талаар |
Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, |
Төрийн Тэргүүний хувьд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл, бодлогын асуудлуудад байнгын хараа хяналт тавьж, олон нийтийн болон улс орны ашиг сонирхол, төрийн байгууллын засаглалын зарчим, хуульд нийцээгүй, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсонд харшилсан хууль тогтоомжид хориг тавьж ажиллана. |
Парламентын ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана. |
Гадаад харилцааны талаар |
ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлээ хөгжүүлж, “Гуравдагч хөрш” орнууд, олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй харилцааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрх, засаглал, хэвлэлийн эрх чөлөө, жендер, авлига, бизнес эрхлэлт, аз жаргалын үзүүлэлтийг цаашид нэг ч байраар ухраахгүй, ахиулан ажиллана. |
Мөнхийн хоёр хөрштэй харилцах уламжлалт бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ гуравдах хөршийн бодлогыг шинэ төвшинд гарган эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана. АНУ, ИБУИНВУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк |
Монгол Улсын Тусгаар тогтнол, Бүрэн эрхт байдал, Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хөрш хоёр оронтой найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхийг дэмжинэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан тулгуур бодлогууд болон “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. |
Эдийн засгийн талаар |
Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана. “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана. |
Санхүүгийн зах зээлийн хараат бус, бие даасан байдлыг хангуулж, сайн засаглалыг дэмжинэ. Эрчим хүчний эх үүсвэрийн бие даасан сүлжээ нь тогтвортой хөгжлийн суурь гэж үзэн, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болоход бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана. Монгол компаниудыг дотоодын жижиг зах зээлд өрсөлдүүлсээр улам жижгэрүүлдэг жишгийг халж, гадагшаа гарч дэлхийн олон улсын зах зээлд тоглогч болгох чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийн аливаа бодлогыг бүх талаар дэмжинэ. |
Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бус байдлуудыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана. Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. |
Баялгийн хуваарилалтын талаар |
Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана. Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ. |
Сүүлийн 25 жилийн хугацаанд нийтийн өмч болох байгалийн баялаг хайх, олборлох үйл ажиллагаа асар их нэмэгдсэн хэдий ч улсын өр өсөн нэмэгдсээр байгаад анхаарлаа хандуулж, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, ашигтай байдалд мониторинг хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бодлогыг санаачлан боловсруулна. |
Баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор баялгийн сан, эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл, нийгмийн халамжийн оновчтой шударга тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн бодлогыг дэмжиж, мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана. |
Хүний хөгжлийн талаар |
“Эрүүл - эх,нялхас” үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцлийг дэлхийн түвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ. “Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна. Ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана. |
Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мөн эцэг, эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана. Өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрх ашгийг дэмжин хамгаална. |
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон төрөлтэй, хамралт өргөнтэй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг цахим мэдээллийн тогтолцоогоор холбож, иргэд хувиас хийж буй төлбөрийн улмаас санхүүгийн хүндрэл, ядууралд орох эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгох бодлогыг дэмжинэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох бус зорилтот бүлэгт хүргэх нэгдсэн, ил тод, шилэн тогтолцоог бүрдүүлэх, давхардах, орхигдох байдлыг арилгах бодлогыг дэмжин ажиллана. |
Авлигын эсрэг хэрхэн ажиллах талаар |
Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ. |
Авлига нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн дайсан гэж олон нийтэд зарлан, авлигатай тэмцэх стратеги, бодлогьн ахисан төвшинд хүргэнэ. Үүний хүрээнд авлигын эсрэг ажлуудыг санаачилна. |
Авлигатай тэмцэх, авлигаас ангид ажиллаж, амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийн ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана. |
Хараат бус шүүхийн талаар |
Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ. Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ. |
Үндсэн хуулийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг шинэчилж, сахилга хариуцлага алддаг, ёс зүйгүй, өргөсөн тангаргаа зөрчдөг шударга бус, шүүгчдийг огцруулж, бусдыгаа манлайлдаг, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тууштай хамгаалагч, ёс зүй, харилцаа, хандлага, хүнлэг байдлын хувьд өндөр түвшинд хүрсэн хуульчдыг шударга өрсөлдөөнөөр шүүгчээр томилох бодлого баримтална. |
Ард түмний итгэлийг олсон шүүхийн тогтолцоо болон шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг устгах чиглэлээр боловсрол, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг дэмжинэ. АТГ-ын хараат бус, бие даасан байдлыг хангах улс төр, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг дэмжинэ. |
Боловсролын талаар |
Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна. Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн “Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-шг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ. |
Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарна. Өнөөдөр бэлдсэн үндэсний боловсон хүчин бол бидний ирээдүйг тодорхойлно. Иймээс хүүхэд бүрийг хөгжүүлж, бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, Монгол орныхоо байгаль, түүх, үндэсний хэл соёл, уламжлалаараа бахархдаг, ёс суртахуунтай, зөв харилцаа, хандлагатай, хүнлэг сэтгэлтэй болгон хүмүүжил олгох “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжинэ. |
Гэр бүлийн суурь хүмүүжилд анхаарч, иргэн бүр бага балчраасаа эхлэн бусдыг, ахмадаа хүндэлдэг, өндөр ёс суртахуунтай, дүрэм журмыг чанд сахидаг, иргэний эрх, үүргээ ухамсарласан, харилцааны өндөр соёлтой, түүх соёлоо мэддэг, үндэсний бахархалтай, эх оронч өв тэгш иргэн хүн болж төлөвшихийг дэмжиж ажиллана. Монгол хүн дэлхийд өрсөлдөх боловсрол, ур чадвартай, хөрвөх чадвартай байхыг чухалчилж, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь төрийн дэмжлэг, хэрэгжилт, үр дүнг сайтар хянадаг тогтолцоог бүрдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. |
Хөдөө аж ахуйн талаар |
Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилтгай хослуулан загварчлан хөгжүүлэх, «Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүх эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана. Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ. Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ. Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IVаян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. |
Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг бол бэлчээрийн уламжлалт мал аж ахуй гэж үзэн бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйн салбартай зэрэгцэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. Бэлчээрийн доройтлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн, бэлчээр ашиглалтын талаарх эрх зүйн орчин, бэлчээрийн зохистой менежментийн төрийн бодлогыг боловсронгуй болгохыг дэмжинэ. |
Монгол орны эдийн засгийн харьцангуй давуу тал дээр үндэслэн өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, МАА, газар тариалан, МАА-н бүтээгдэхүүнд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. Монголын уламжлалт нүүдлийн ахуйд цахим технологи, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр усан хангамж, түүхий эд боловсруулах бичил үйлдвэрлэл гэх мэт орчин үеийн технологийн ололтыг нэвтруүлэх, малчдын эрүүл, тохитой орчинд амьдрах, хөгжих, аж ахуй эрхлэх боломжийг сайжруулах, энэ чиглэлд оруулсан хөрөнгө оруулалт татах татварын бодлогыг дэмжинэ. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.28 БААСАН № 108 (6585)