Сумо бөхийн Холбооноос озеки цолтой бөх дараалан түрүүлбэл ёкузона цол олгож ирсэн уламжлалтай. Энэ дагуу хавар, зуны башёд дараалан түрүүлж, улмаар озеки цолоо буцаан авсан Тэрунофужи ирэх долдугаар сарын барилдаанд екузона цолны болзол сонсон барилдах болжээ. - Хүсэх нэг өөр. Тэр цолонд хүрэх гэдэг бас нэг өөр асуудал. Хүслээ гээд болчихгүй. Мэдээж хүсэл тэмүүлэл бий. Хичээнэ, зүтгэнэ. Ёкузона цолонд хүрвэл баярлана. Авч чадахгүй байлаа ч муудах юм байхгүй. Тэгэхдээ нэг суурин дээрээ холхиод байхыг хэн хүсэх билээ. Өөдөлж дэвжихийг л хүснэ шүү дээ гэж зуны башёд түрүүлснийхээ дараахан NHK-д ярилцлага өгөхдөө Тэрунофужи хэллээ.
Эх сурвалж: control.mn