Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1938 оны энэ өдөр Германы Ганновер хотоос 80 км-ын зайд “Wolkswagenwerk AG” концерн “хөдөлмөрчин олонд” зориулсан хямд, бага оврын машин үйлдвэрлэх зорилготойгоор тус үйлдвэрийг байгуулахаар шийдэж, үйлдвэрийн суурийн анхны чулууг тавьжээ. “Цох” хэмээн нэрлэгдсэн энэ алдартай “Фольксваген” машиныг Германы зохион бүтээгч Фердинанд Порше 1933-1936 онуудад бүтээсэн боловч зөвхөн Гуравдугаар рейхийн сүйрлийн дараа уг машиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1821.05.26. Османы эзэнт гүрний эсрэг Грекийн босогчид Пелопоннесийн сенат гэгчийг байгуулжээ.
1830.05.26. АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Эндрью Жексоны боловсруулсан уугуул иргэдэд газар оноох хуулийг баталжээ.
1879.05.26. Хаант Орос, Их Британийн хооронд Гандамакын гэрээ байгуулагдаж, Афганийн улс байгуулагдах эхээ тавьсан юм.
1908.05.26. Ойрх Дорнодод анх удаагаа газрын тосны илэрц тогтоогдов. Персийн баруун өмнөд хэсэгт орших Масед Солэйман хотод цооног илэрч төд удалгүй Англи-Персийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани байгуулагдсан билээ.
1918.05.26. Бүгд найрамдах ардчилсан Гүрж улс байгуулагдав.
1923.05.26. "Ла Манш" 24 цагийн автомашины уралдаан анх удаагаа зохиогджээ.
1938.05.26. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд анх удаагаа Америк биш иргэдийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулагдаж, хуралдаанаа зарлажээ.
1942.05.26. Дэлхийн хоёрдугаар дайн: Ливийн төлөөх Газалагийн тулаан эхэлжээ.
1948.05.26. АНУ-ын Конгресс Холбооны иргэний агаарын тээвэр байгуулах тухай хууль батлав.
1966.05.26. Британийн Гайана Их Британиас салан тусгаарлаж, Гайана улс байгуулагджээ.
1968.05.26. Исланд улс замын хөдөлгөөний дүрмээ зүүн гараас, баруун гарт шилжүүлэв.
1969.05.26. Аполло сансрын хөтөлбөр: Аполло 10 хөлөг саран дээр хүн газардуулж болох эсэхийг ажиглаж задгай сансарт найм хоног ажилласны эцэст эх дэлхийдээ газарджээ.
Эх сурвалж www.zms.mn