Т.САЙХАН

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүллээ. Намын дарга М.Тулгат "2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай ноцтой мэдээллийг бид баримтаар танилцуулсан. Гэтэл ард түмний сонголтод нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй энэ үйлдлийг зургаан сар шалгаад хохирогчгүй хэрэг гэж хаасан. Сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа л бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах утгагүй. Мэргэжлийн байгууллага, олон нийт, улс төрийн нам, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Онц зөвлөл байгуулж, асуудлыг тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага тавьж байна" гэлээ.  

 Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг жишиг тогтож байгаа нь ардчилалд том аюул учруулж байна. Ардчиллыг дэмжин талархдаг ард түмнээ хууран мэхэлсэн  үйлдэлтэй эвлэрэхгүй. Луйврын сонгуулийг засахаас нааш сонгуульд оролцохоос татгалзаж байна" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. 

Эх сурвалж:www.polit.mn