Т.САЙХАН

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороотой холбоотой зарим баримтыг дэлгэлээ.

АН-ын дарга М.Тулгат: -Ирэх даваа гаригаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлнэ. АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна. Цар тахалтай хүнд нөхцөл байдалд сонгууль болох учраас мөнгө цацсан үрэлгэн сонгууль болгохгүй байя. Цар тахалтай, дээр хугацаа богино учраас бүх аймгаар явж чадахгүй. Тиймээс нэр дэвшигчид орон нутгуудад уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх урилгыг хүргүүлж байгаа. Сурталчилгааны материал, самбар, тараах материалыг нэр дэвшигчид нэгдсэн байдлаар зохион байгуулж, хамтад нь тараах саналыг өрсөлдөгч намууддаа хүргүүлж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: АН-ын тамга, бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх эцэслэсэн. Дээд шүүхээс Ц.Туваан нь хууль зүйн хувьд АН-ыг төлөөлөх боломжгүй, тамга тэмдэг нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш гэж үзсэн учраас тамганы маргаан эцэслэгдсэнийг үүгээр мэдэгдэж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn