Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1879 оны энэ өдөр Икике боомтын  төлөөх тулаанд чиличууд ялагдал хүлээсэн  юм. Чили селитерээр баян мужийн төлөө Перутай маргалдаж байсан юм. 1879 хавар энэ хоёр орны хооронд дайн эхэлжээ. Дайны эхэнд Чилийн флот Икике боомтыг боожээ. Уг боомтын дэргэд хуучин корвет Эсмеральда” онгоцыг үлдээгээд Чилийн флот хойд зүгт  Перугийн флотыг хайн хөдөлсөн байв. Хоёр флот далайд зөрөөд Перугийн онгоцнууд Икике боомтод орж ирэв. Перугийн хуягт онгоц Уаскер” тааруухан зэвсэглэсэн “Эсмеральда” онгоцонд довтолсон боловч адмирал Прат шуурхай маневерлан хүч тэнцүү тулалдсан байна. Хуягт онгоц түүнийг мөргөхөөр ирэхд нь Прат “Al abordaje muchachos!” (хөвгүүд ээ, авираад дайр!) гэсэн цуутай тушаалаа өгөн гардан тулаанд хуягласан онгоцны эсрэг ороод өөрөө алагджээ. “Уаскер” холдон чиличүүдэд бууж өгөх боломжийг олгосон ч тэд тугаа онгоцонд хадаж аваад бууж өгсөнгүй. “Уаскер”  корветыг дахин ирээд мөргөхөд уг хөлөг живж эхэлсэн байна. Харин 12 цэрэг үлдсэн чиличүүдийн дайрах хэсэг дэслэгч Серраногийн удирдлагаар дайсныхаа онгоцонд авиран гарч тулалдсан ч бүгд амь үрэгджээ. Одоо Серраногийн нэрээр Икике боомт байрладаг хойгийг нэрлэсэн байна. Үдээс хойш нь Перугийн онгоц “Эсмеральда”-г гуравдах удаагаа мөргөн живүүлсэн гэнэ. Уг хөлөг онгоцны баг усанд далд ортлоо буудсаар байжээ. Чилийн хөлөг онгоцны усан цэргүүдийн 198 хүнээс 58 усан цэрэг амьд үлдсэн байв. Тэдний эр зориг дайснаа хүртэл бишрүүлсэн гэдэг. Энэ өдрийг Чилид Тэнгисийн цэргийн алдрын өдөр болгосон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1403.05.21. Кастиллийн хан III Хенри Төмөрийн хаант улсын элчин сайд Руй Гонзалез де Клавихогоор дамжуулан Османы эзэнт гүрний эсрэг тулаанд холбоотон болж оролцохыг хүсчээ.

1554.05.21. Их Британийн хатан хаан I Меригийн тушаалаар Дербигийн хөвгүүдийн сургуулийг байгуулжээ.

1674.05.21. Польшийн язгуур угсааныхан хуралдаж Литвийн их гүн Жон Собьескиг Польшийн хаан ширээнд залахаар болов.

1690.05.21. Манжийн зүүн замын цэрэгтэй Галданы хошууч анги Урухын голын орчим тулгарахад Галдан гол хүчээ удирдан давшин ирж хавчин байлджээ. Энэ тулаанд ойрадууд анх удаа галт зэвсэг хэрэглэжээ.

1725.05.21. Оросын хатан хаан I Екатеринагийн зарлигаар "Александр Невский"-н нэрэмжит одонг бий болгов.

1809.05.21. Францын эзэн хаан I Наполеоноор удирдуулсан цэргүүд Дунай мөрөнг гатлан Австрийн цэргүүд рүү довтлов.

1864.05.21. Йонын арал Грекийн мэдэлд эргэн шилжив.

1871.05.21. Төмөр замын голч хөдөлгүүрт систем Анх удаагаа Швейцарь улсад тавигджээ.

1881.05.21. Энхтайванч үзэлтэй Клара Бартоны санаачилгаар Америкийн Улаан загалмай нийгэмлэг байгуулагдав.

1904.05.21. ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо Францын Парис хотноо албан ёсоор байгуулагджээ.

1934.05.21. АНУ-ын Айова мужийн Оскалүза хот бүх иргэдээ хурууны хээгээ бүртгэлжүүлсэн АНУ-ын анхны хот болжээ.

1937.05.21. ЗХУ-ын Хойд туйлийг судлах зорилгоор "Хойд Туйл-1" судалгааны ажлыг эхлүүлж, судлаачид Арктикийн тэнгисийг туулахаар замдаа гарав.

1961.05.21. АНУ-ын Алабама мужийн захиаргч Жон Малколм Паттерсон эрчийг авах болсон жагсаал цуглаанаас шалтгаалан үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж www.zms.mn