Х.ОЮУНБОЛД
Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин Б.Рэндоо, Г.Цэрэндорж,Ж.Агваанпунцаг нарыг олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, МУГТ Б. Буман-Учрал, тус холбооны Ахмадын зөвлөлийн дарга Л.Энхбаатар, Дэрэн клубын захирал Г. Мөнхчулуун хөлбөмбөгийн зүтгэлтнүүддээ шагналыг нь гардуулж баяр хүргэсэн байна. Энэ үеэр 1959 онд байгуулагдсан анхны шигшээ багийн тамирчдаас гадна О.Чингэс, Ю. Сайнхүү нар олон улсын хэмжээний мастер боллоо. Мөн Г.Цолмон, Л.Золбаяр, Н.Номинбаяр, Э. Сарангэрэл.Г. Шинэцэцэг, Э.Очирмаа гэсэн эмэгтэй тамирчид, “Атлетик 220” клубын тоглогч Г.Ёндонжамц энэ цолоор тус тус шагнуулсан талаар Монголын хөлбөмбөгийн холбооныхон фэйсбүүк дэх пейж хуудастаа бичжээ. Тэд нэгэн жарны Монголын хөлбөмбөгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ спортын салшгүй нэг хэсэг байж ирсэн ахмад хөлбөмбөгчид болон одоо Монголын хөлбөмбөгийн нэг хэсэг болж хурд хүч, авхаалж самбаагаа сорьж яваа залуу тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүссэн байна.
Эх сурвалж: www.polit.mn