Б.ОЧИР
АН-ын зодоон төрийн зовлон боллоо. Үймээн самуундаа ч тулж үзэж байна.
Энэ бүхний үндэс гарвал нь дэндүү тодорхой.
Яг үнэндээ энэ будилааныг хутгаж, жонхууг зуурсан хүн нь З.Энхболд. Энэ хүн 2019 онд Үндсэн хуулийн 30.2-т "Ерөнхийлөгчөөр ...Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэх заалтын хэрэгжих хугацааг наашлуулсан. Тэрбээр Ерөнхийлөгчийг төлөөлж УИХ-д ороод ийм санал хэлсэн байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг хэзээ ойлгож мэдсэн юм, бүү мэд.
Сонгууль нь дөхөөд ирэхтэй зэрэгцээд намынхаа асуудал, төрийн хэрэг болгоод түйвээж гарлаа.
Үр дүнд нь АН алийгаа алдав. Цагийн сайханд төрийн эрх барьсан хүчтэй нам явсан гэх дурсамжтай л үлдэх дээрээ тулчихлаа.
Ингээд энэ нам ганц хоёрхон хүний эрх мэдлийн удирдлагаар хоёр тийш харж, рейтинг, бусад үзүүлэлт нь газар доогуур ортлоо унав.
Тодруулбал, АН хоёр хуваагдаж, намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тус тусдаа гаргаж ирсэн.
Нэг нь С.Эрдэнийгээ, нөгөө нь хаяад явсан намынхаа хаяагаар орж ирсэн гэгдээд байгаа Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгоно гэв.
Н.Алтанхуягийг бүртгэсэнгүй.
Тэгтэл АН-ынхаа энэ хуваагдлын буруутнаар Цэцийг, шүүхийг, СЕХ-г, МАН-ыг "нэрлэж" дайрав.
Улмаар УИХ дахь бүлэг нь нэмж авсан хоёр гишүүнтэйгээ нийлээд Сүхбаатарын талбайд гарч ирэв. "...Эсгий өг, ус аль, өлсгөлөн зарлана" гэлээ.
Өчигдөр Ерөнхийлөгч ордноосоо гарч ирж тэдэнтэй уулзлаа.
"...Монгол ялагдаж байна" гэв.
Өнөөдөр олон хүн цуглуулав.
Бужигнаан...
Ардчиллын топ төлөөлөл Э.Бат-Үүл талбай дээр ирээд үсдүүлээд буцаж байгааг үзэв.
Ингээд З.Энхболдын зуурсан жонхуун дээр АН Ерөнхийлөгчтэйгээ халтирчихлаа. Өндийхгүй ч байж мэдэхээр өеөдчихлөө.
Эх сурвалж: www.polit.mn