Т.САЙХАН

 

Ардчилсан намын төв байрны гадна тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийсэн юм.

 

Тус намаас "Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэж, Төрийн болон шүүхийн байгууллагуудын ажилд илт нөлөөлөхөөр улаан цайм тохиролцож буй бусармаг хуйвалдааныг эсэргүүцэж, нийслэлийн АН-ын гишүүд цуглан, эв санааны нэгдлээ илэрхийлж байна" гэв.

 

Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2021.05.08) сануулах цуглаан зохион байгуулж буйг хэлээд, шаардлагатай тохиолдолд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, жагсаал цуглаан хийж тэмцэхээ мэдэгдэв.

 

Эх сурвалж:www.polit.mn