Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон боомтуудад ажиллаж байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр /05.07/ тэрбээр төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байна.  Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Таван толгой өөрийн эх үүсвэрээр нүүрс угаах үйлдвэрийг байгуулахаар болж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна.  Уурхайчид зөвхөн олборлолтод анхаардаг байсан бол өнөөдрөөс нэмүү өртөг шингээж, баяжуулдаг болох юм. Баяжуулсан нүүрсээ авто машинаар бус, төмөр замаар тээвэрлэж нийлүүлэх боломжтой боллоо. Зүүн баянгийн ойролцоох 23 орд газрыг ашиглалтад оруулж, дахин Оюу толгой, Таван толгой шиг Цагаан суварга зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлууд энэ удаагийн албан томилолтоор шийдлээ.

Гашуунсухайт боомтын төмөр замыг ирэх жилийн долоодугаар сарын нэгэнд ашиглалтад оруулахад санхүүжилтийн асуудлыг шийдлээ. Цаашид тус боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, авто замын холболт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлуудыг анхаарч ажиллах ёстой.

Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх ёстой. Бид эдийн засгаа тэлэх зорилгоосоо ухарч болохгүй. Уурхайчдын нуруун дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байгааг хэлье. Цар тахлын дараа эдийн засгийн өсөлтийг 2 оронтой тоо руу оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн олборлох биш нэмүү өртөг шингээдэг болох, цаашид Монгол Улс аж үйлдвэржсэн орох болох ерөөе" гэлээ.

Эх сурвалж:www.polit. mn