Т.САЙХАН

Энэ сарын 5-ны оройн 18.00 цагт  СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэн Төв талбайд эсэргүүцлээ илэрхийлээд байсан АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд гурав дахь өдрөө хоножээ.  Талбайн эргэн тойрныг цагдаа нар хаасан тул дотогш нэвтрэх боломжгүй байгаа юм.  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөөр байгаа юм.  Түүнчлэн өчигдөр АН-ын бүлгийн гишүүд ХЭҮК-т хандсан бөгөөд комиссоос жагсагчдын хуурай дулаан хувцас хэрэглэлээр хангах албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn