Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийхээр төлөвлөжээ. Одоогоор айлчлалын тов хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд тов тодорхой болохоор айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Тус айлчлалаар өмнө нь ярьж байгаад гацаанд орсон төслүүдийг урагшлуулах зорилготой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Тэрээр "БНХАУ-ын Ерөнхий сайдтай бид утсаар холбогдсон. Вакцинжуулалтын асуудал дээр ч БНХАУ-ын Засгийн газар манай улсыг дэмжиж ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайдын айлчлал яригдаж байгаа. Энэ айлчлалын хүрээнд өмнө нь яригдаж байгаад гацаад зогсчихсон томоохон төслүүдийг урагшлуулах томоохон зорилтуудыг тавьсан байгаа. Өнөөдөр бид олон жил гацчихсан байгаа төмөр замыг очиж үзнэ. Өргөн нарийн цариг хэрхэн холбогдох вэ гэдэг асуудал шийдэгдээгүй байгаа. Бид хэрвээ энэ асуудлуудаа шийдэж чадвал одоо гарч байгаа нүүрсний экспорт нэг дахин нэмэгдэнэ" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn