Б.ДОЛЖИНЖАВ

Африк тивд одоогийн байдлаар тусгаар тогтносон 54 улс оршин тогтнож байгаагаас Өмнөд Африк нь тивийн хамгийн урд хэсэгт орших эдийн засгийн байдлаар хамгийн хүчирхэг  улс юм. Африкчууд хамгийн багадаа хоёр хэлээр ярьдаг төдийгүй тайван зан чанартай хүмүүс байдаг аж.

Энэ талаар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа Т.Золжаргал “Өмнөд Африк улс нийт 60 гаруй сая хүн амтай. Хүн амын 80 хувь хар арьст африкчууд, ес орчим хувь нь холимог буюу өнгөт арьстнууд, 2.6 хувь нь Энэтхэг болон Ази гаралтай африкчууд, найм орчим хувь нь цагаан арьст африкчууд байна гэсэн мэдээлэл бий. Зан чанарын тухайд нэлээн тайван хүмүүс шиг харагддаг. Сандарсан яарсан, уурласан хүн их ховор, бараг тааралдаж байгаагүй. Яриасаг, хошин шогийн мэдрэмж сайтай. Огт танихгүй ч богино хугацаанд эвийг нь олоод хөгжилтэй яриа өрнүүлэх нь элбэг. Тайван болоод ч тэрүү цагаасаа хоцрох, хэлсэндээ хүрэхгүй тохиолдол гарна. Түүндээ нэг их санаа зовохгүй, бусад нь ч бухимдсан шинжгүй” гэж “Зууны мэдээ” сонинд  ярьжээ.

Эх сурвалж:www.polit.mn