Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  АН-ын гишүүн Ж.Батсуурь "Улс төрийн тэмцэлд ороод 12 цаг болж байна. 76 гишүүний 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий, балга ус оруулахгүй байна. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд эмэгтэй гишүүнээ эргээч дээ. Ядаж балга ус өгөхийг Монголын төрөөс гуйж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр ажилдаа ирэх замдаа алхам тутамдаа шалгуулж байгааг хэлэхийн зэрэгцээ УИХ-ын даргын гарын үсэгтэй УИХ-ын гишүүний үнэмлэх үйлчлэхгүй байна гэв. Иймээс УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав гэж хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn