Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрөөс /2021.5.6/ орон нутагт ажиллахаар мордлоо. Тэрбээр Гашуунсухайт боомтод ажиллаж, тус боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар шийдэл гаргах юм байна. Мөн Гашуунсухайтын автозамын холболт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлуудыг энэ томилолтын үеэрээ анхаарч ажиллах аж. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ томилолтоороо бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх юм байна. Үүний зэрэгцээ орон нутагт хийгдэж буй вакцинжуулалтын явцтай танилцана. Тэрбээр маргааш нийслэлд буцаж ирэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn