Парис Сан Жермен багийн хаалганд хоёр гоол оруулж, Манчестер Сити багаа аваргуудын лигийн финалд шалгаруулсан Риаз Махрез “Бид сөрөг довтолгооны төлөвлөгөөг урьдчилан боловсруулаагүй. Нэгэнт алдах зүйлгүй болсон ПСЖ ч биднийг талбайн бүх хэсэгт шахаж, аюултай довтолсон. Гэвч 11 дэх минутад бид гоолдож чадснаар тэдний итгэл найдварыг нураасан. Бид ч илүү чөлөөтэй, өөрийн тааваараа тоглох болсон. Хоёрдугаар үед уурсаж тэнцвэрээ алдсан Де Мария талбайгаас хөөгдсөнөөр тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдсэн. Бид ПСЖ-ийн эсрэг сөрөг довтолгооны тактикийг огт боловсруулаагүй. Хамгаалалтаа бэхжүүлж, гоолын боломж үүсгэж, түрүүлж гоол оруулах зорилго тавьсан. ПСЖ баг улайран довтлох, манай талбай руу цөмрөх нь сөрөг довтолгоо хийх боломжийг олгосон. Яг ийм хоёр сөрөг довтолгооны үр дүнд хоёр гоол оруулж бид хожлоо” хэмээн BBC спортод ярилцлага өглөө. 

 

Эх сурвалж: control.mn