Т.САЙХАН

 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нарыг яг одоо АН-ын байран дээр ирж хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа.

 

УИХ-ын гишүүн С.ОдонтуяаСүүлийн 15 жил АН-ыг удирдсан Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж З.Энхболд нарыг яг одоо АН-ын байран дээр ирж хэлэлцээрийн ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг болсон байна. Одоо хэн нэгэн ардчиллыг өмчлөх цаг биш. Хуулийн хугацаанд таван эрхэм ойлголцож, ялалт байгуулж чадах хэн нэгнийг дэвшүүлж чадахгүй юм бол АН-ын гишүүд бид уучлахгүй. Үүгээр ч тогтохгүй ёс зүйн хариуцлага тооцох болно. Тиймээс яг одоо АН-ын байранд ирж хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж, шаардаж байна. Цаг урсдаг ч түүх бичигдэн үлддэг.

 

АН-ын гишүүн З.Нарантуяа: -АН-ын 200 мянга гаруй гишүүдийн 51 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа. Эмэгтэйчүүд үеийн үед ардчиллыг дэмжиж, ачааны хүндийг үүрч явдаг. Бид хэзээ ч тэргүүн шугамд эрх мэдлийн төлөө явж байгаагүй. Энэ хүмүүсийн манлайлалгүйгээр АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс та бүхнийг яаралтай хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч байна" гэлээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn