Х.ОЮУНБОЛД

Хөлбөмбөгчин  Лионель Месси Ла лигийн аваргын төлөө хийх тоглолтын өмнө  гэртээ “Барселон” клубын тоглогчид болон тэдний зарим гэр бүлийн хүмүүсийг хүлээн авсан байна. Энэ тоглолт их ач холбогдолтой гэж мэддэг хөлбөмбөгчид, эхнэртэй ирсэн зарим тоглогч багийнхаа ахлагчийн гэрт өдрийн хоолны цайгаар шарсан мах идэхээр ирцгээсэн аж. “Марка сонинд  “Багаараа цугларч хоол идэхээр болсон зорилго нь Испанийн эхний дивизийн шувтаргын шатны тоглолтын өмнө  багийнхны  харилцаа холбоог бэхжүүлэхийг зорьсон байна. Энэ нь баг болж нэгдэх  болон багт ноёлж байгаа таатай уур амьсгалыг дэвжээх мөч юм. Хэцүү хүнд улирлын тоглолт эхэлсний дараа тоглогчдын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан” гэж  онцолжээ. Түүнээс гадна тус клубынхан ахлагчийнхаа гэрт хийсэн уулзалт, хурал нь чухал ач холбогдолтой. Испанийн энэ сониныхон ахан дүүсийн зоог гэж нэрлэсэн уулзалтыг ердийн үед багийнхан  ресторанд ихэвчлэн  хийдэг байна. Харин аваргын цомыг хүртэхийн тулд “Барселона” багийнхан хийхээр хүлээж байгаа дөрвөн тоглолтонд ялах ёстой. Эхний, магадгүй хамгийн чухал  тоглолтыг  тэмцээний одооны аварга “Атлетико Мадрид” клубтэй энэ сарын 8-нд хийнэ. “Барселона” багийнхны хувьд аварга болох нь бага зэрэг тодорхой байгаа аж.  Лионель Мессигийн гэрт цуглаж шарсан мах идсэн уулзалт аваргууд, аваргууд хашгирснаар өндөрлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn