Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн холбогдох баримт бичгийг СЕХ-нд хүргүүллээ.  МАН-ын нэр дэвшигчийн материалыг хүргүүлэн өгөхөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар иржээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: -МАН-ынхаа Бага хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 2-нд тодруулсан. Таван нэр дэвшигч дундаас олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн. Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Бидний боловсруулсан мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас 17 зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Шаардлагын дагуу бид мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан. Бидний зорилго шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, хүний эрх, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох та бүхнээс хамаарна. МАН-ын хувьд үүнд саад бэрхшээл учруулахгүй, хуулийг чанд мөрдөн ажиллахад онцгой анхаарна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn