Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Энэ өдөр дэлхийн чөлөөт хэвлэлийн баяр. Африкийн хэвлэлд олон ургальч үзэл, бие даасан байдлыг хангах зорилгоор 1991 оны тавдугаар сарын 3-ны өдрийн Намибийн Виндхук хотноо хийсэн семинараас гаргасан тунхаглалын өдрийг энэ баярын өдөр болгон сонгосон байна. Энэ өдөр төр засаг,улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан,бид хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхий дахины хаана нь явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ энэ үйлсийн төлөө амь амьдралаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг учиртай. Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл,мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Хэвлэл,мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс,нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1913.05.03. Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Ража Харишандра" кино дэлгэцэнд гарав.
1937.05.03. Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн "Салхинд туугдагсад" зохиол Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртэв.
1939.05.03. Энэтхэгийн үндэсний үзэлт Субхам Чандра Бозе "Бүх Энэхэгийн давших хүч"-ийг байгуулав.
1942.05.03. Дэлхийн хоёрдугаар дайн: Японы тэнгисийн цэргийн хүч "Мо" ажиллагааны анхны оролдлогоороо Соломоны арлууд улсын Тулаги арлыг эзлэн авав. Улмаар "Сувдан тэнгис"-т АНУ, Австралийн хамтарсан хүч Японы эсрэг тулахаар болсон юм.
1947.05.03. Дайны дараа Япон улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв.
1948.05.03. АНУ-ын Дээд шүүх хар болон бусад үндэсний цөөнхүүдийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуульчлах шийд гаргажээ.
1952.05.03. АНУ-ын Нисэх хүчний дэд түрүүч Жозеф О.Флетчер, Уиллиам П.Бенедикт нар цэргийн нисэх онгоцоор "Хойд Туйл"-д газардав.
1960.05.03. Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкын гэр музей байгуулагдав.
1973.05.03. АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар "Сийрс" цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
1978.05.03. АНУ-ын Калифорни мужид төвтэй "Digital Equipment" корпораци дэлхийд анх удаагаа цахим шууданг зүүн эргээс баруун эргийн хооронд илгээв.
Эх сурвалж www.zms.mn