З.БАТЦЭЦЭГ

 

ОУОХ-оос Токиогийн Олимпод “Black Lives Matter” хөдөлгөөнийг дэмжиж өвдөг сөхрөн, атгасан гараа өргөхийг хориглолоо гэж Reuters агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээллээ.

 

Уг шийдвэрийг дөрөвдүгээр сарын 24-нд болсон ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар гаргажээ. Олимпийн Хартийн 50 дугаар дүрмээр “Ямар ч Олимпийн тоглолт, спортын талбай дээр улс төр, шашин, арьс өнгөний суртал ухуулга, жагсаалыг хориглоно” гэсэн дүрмийг баримтална гэж ОУОХ мэдэгджээ. АНУ-ын төлөөлөгчид Олимпийн энэ Хартийн дүрмийг өөрчлөх хүсэлтэй байсан боловч, ОУОХ хүчин төгөлдөр хэвээр үлдээжээ.

 

Дүрэм зөрчсөн тамирчдыг зохион байгуулах хорооноос торгоно гэсэн байна. Комиссын тэргүүн Кристи Ковентри хэлэхдээ, тэмцээн уралдаан, шагнал гардуулах ёслолоос өөр зүйлд анхаарал сарних ёсгүй гэж үзэж байгаа юм.

 

Зуны Олимпийн тоглолт Токиод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болно.

 

Эх сурвалж: polit.mn