Ч.ЗОТОЛ

 

Чех улсын Усти-над-Лабем хотноо ирэх сарын 4-9-нд болох 51 дэх удаагийн Олон улсын гран-при тэмцээнд манай ширэн бээлийтнүүд оролцоно. Монголын боксын насанд хүрэгчдийн шигшээ багийн эрэгтэй зургаа, эмэгтэй гурван тамирчин тус тэмцээнийг зорьж буй юм.

 

Эрэгтэй тамирчдаас Х.Энхмандах, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Б.Мишээлт, О.Бямба-Эрдэнэ, эмэгтэй тамирчидаас Л.Алтанцэцэг, О.Есүгэн, М.Намуун нар хүч үзэх юм. Монголын шигшээ багийн тамирчид үүний дараа ХБНГУ-д Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Үргэлжлүүлэн ирэх сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тов гарсан байна. Багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат А.Гантулга, Боксын эмэгтэйчүүдийн шигшээ багийн багш Б.Пүрэв-Очир нар ажиллах юм байна.

 

Эх сурвалж: www.polit.mn