Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

2000 оны дөрөвдүгээр сарын 29-нд Герман Орост жинхэнэ хуван танхимын хэсгээс дамжуулан өгчээ. Хааны сууринд Хуван танхимын жинхэнэ эх хувилбарын хэсэг болох өнгөт хуван авдар ба флоренцийн зүүмлийн техникээр  бүтээгдсэн домгийн сэдэвтэй зургийг Оросын талд гардуулах ёслол болжээ.Хуван танхмын төслийг бүтээгч нь Андреас Шлютер гэдэг. Тэрээр 1699 оноос Пруссын вангийн ордны ерөнхий уран барилгачаар ажиллан Берлины ордныг өөрчлөх ажилтай байхдаа интерьерт нь хув ашиглахаар шийдсэн байв. I Фридрих Вильгельм 1716 онд бэлэг болгон Хуван танхимыг I Петрт бэлгэлжээ. Петрын амьд ахуйд танхимыг чимэглээгүй бөгөөд түүний охин Елизавета  өөрийн албан ёсны өргөөнд уг танхимыг хийлгэн ашиглажээ. Эх орны дайны үеэр хуван танхимыг нүүлгэж амжилгүй цаас хөвөн, марлиар наан боож хадгалсан байсныг фашистууд Кенигсберг рүү зөөсөн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1910.04.29. Их Британийн парламент иргэдийг хөрөнгө оруулалтад оролцох, нийт хөрөнгөнөөсөө хувьцааны арилжаа хийх эрхийг баталгаажуулав.

1911.04.29. Хятадын боловсролын салбарт сургалтын хөтөлбөрөөрөө тэргүүлэгч Цинхуа их сургууль байгуулагджээ.

1916.04.29. Дэлхийн нэгдүгээр дайн: Их Британийн явган цэргийн зургадугаар батальон Оттоманы эзэнт гүрний армид бууж өгөв. Энэ нь тус дайны түүхэнд Британийн цэргийн хүч бууж өгсөн эхний бөгөөд сүүлийн тохиолдол болсон юм.

1944.04.29. Дэлхийн хоёрдугаар дайн: Францыг сэргээн мандаж, нацистын дарлалаас гарахыг уриалсан Британийн тагнуулч Ненси Вейкыг Гестапогийн удирдлагууд аюултай этгээд хэмээн зарлалаа.

1946.04.29. Олон улсын цэргийн шүүхийн дорно дахины хэлтэс шалгах ажиллагаа явуулж Японы ерөнхий сайд Тожо Хидеки болон албаны 28 хүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ.

1951.04.29. БНХАУ-ын Засгийн газар Төвдийн тусгаар тогтнолыг хэрэгсэхгүй болгож, автономит эрх олгов.

1953.04.29. Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Лос Анжелес хотын ABC телевизээр гурван хэмжээст нэвтрүүлэг цацжээ.

1965.04.29. Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн "Рехбер" хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.

1967.04.29. АНУ-ын армид зарлан дуудсаныг эсэргүүцсэн Мухаммад Алигийн сүүлийн аваргын цолыг хураан авчээ.

1970.04.29. Вьетнамын дайн: АНУ болон Өмнөд Вьетнамын цэргийн хүч Кампож улс руу халдан довтлов.

Эх сурвалж www.zms.mn