Б.ОД
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулж байгаа Ази, Номхон далайн орнуудын Олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны тамирчинд 14:15 оноогоор ойрхон тоглон ялагдал хүлээж хүрэл медаль авчээ. Түүний жинд Сингапурын тамирчин алтан медаль хүртэн олимпын эрхээ авсан бол Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр одоо 22 настай.
Эх сурвалж:www.polit.mn