Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Одон орон судлалын өдрийн гараа нь1973 онд Калифорнид эхэлжээ. Хойд Калифорнийн одон орон судлалын эвсэлийн ерөнхийлөгч Д. Бергер нэр цуутай одон орон судлалын төвүүдийн нээлттэй хаалганы үеэр хүмүүс тийшээ очих гэж хол зам туулаад хэрэггүй гээд олон хүнтэй газруудад нийтэд хүртээлтэй одон орны дурангуудыг тавих хэрэгтэй гэж үзжээ. Шинэ хөдөлгөөний уриа нь “Хүмүүст одон орныг хүргэхүй” (Bringing Astronomy to the People) гэсэн үг болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1895.04.24. АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотоос дэлхийг ганцаараа завиар туулахаар Жошуа Слокум аялалаа эхлүүлжээ.
1913.04.24. АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн хамгийн анхны өндөр барилга гэгдэх Вүүлуортын барилга нээлтээ хийв.
1914.04.24. Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.
1916.04.24. Патрик Пийрс, Жеймс Конноли нараар удирдуулсан Ирландын босогчид Британийн эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэл өрнүүлж, улмаар Ирландыг Бүгд найрамдах улс хэмээн тунхаглав.
1922.04.24. Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Кайр хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.
1923.04.24. Суут сэтгэл зүйч Зигмунд Фройд Вьенна хотод "Эго ба Ид" өгүүллэгийг хэвлэл. Уг өгүүлэлд хүний сэтгэл зүйг ид, эго, супер-эго гэсэн гурван зүйлд хуваажээ.
1926.04.24. Берлинийн тунхагт Герман, ЗХУ гарын үсэг зурав. Уг тунхагт дурдсанаар хоёр улс ойрын таван жилийн хугацаанд бие, биендээ харилцан довтлохгүй, гаднын дайснаас хамгаална гэж тусгасан байна.
1953.04.24. Их Британийн ерөнхий сайд, гарамгай улстөрч Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сир" буюу "хөлөг баатар" цол олгожээ.
1955.04.24. Ази, Африкийн 29 улсын оролцсон Бандунгын бага хурал өндөрлөв. Уг хурлаар эзлэн түрэмгийлэл, арьсны үзэл, хүйтэн дайны асуудлыг хөндөн ярилцжээ.
1957.04.24. Суецийн хямрал: НҮБ-ын энхийг сахиулагчид хямрал үүссэн бүс нутагт ажиллагаа явуулсны дүнд Суецийн суваг эргэн нээгдэв.
1965.04.24. Доминиканы бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Хуан Бошийн эсрэг төрийн эргэлт явуулсан Франциско Кааманио Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсад үүсээд байсан иргэний дайн намжжээ.
1967.04.24. ЗХУ-ын "Союз 1" сансрын хөтөлбөрий хүрээнд сансарт ниссэн Владимир Комаров ослын улмаас амиа алдав. Түүний нисч явсан хөлөг задгай сансарт гармагц шүхэр нь автоматаар дэлгэгдэж улмаар дэлбэрчээ. Тэрээр задгай сансарт амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.
Эх сурвалж www.zms.mn