Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр Их Британийн хатан хаан II Елизаветийн төрсөн өдөр тохиож байна. 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо төрсөн. II Елизавет хатан хаан жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэж ирсэн хүн юм. Нэгдсэн вант улсын иргэд хатан хааныхаа бас нэгэн төрсөн өдрийг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт дахин тэмдэглэсээр уджээ. II Элизабет буюу Элизабет Александра Мэри, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг ба 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн. II Элизабет нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд нь байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Уэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг хаан VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард хаан ширээнд заларсан юм. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Багамын арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрбээр бодит амьдрал дээр эдгээр орнуудын улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг. II Элизабет мөн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн тэргүүн, Английн Сүмийн Дээд Захирагч, Нормандын Гүнгийн ахайтан, Мэннийн Лорд, Фижи Улсын Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1918.04.21. Дэлхийн нэгдүгээр дайн: Германын армийн цуутай цэрэг, мэргэн бууч Манфред фон Рихтофен буюу "Улаан Барон" Францын Ву-сү-Сомм хотын ойролцоо амиа алджээ.

1925.04.21. Италид Фашист үзэл сурталыг дэлгэрүүлэх зорилготой "Эль Мондо" сонин хэвлэгдэн гарч эхэлжээ. Энэ өдрөөс Италийн фашизм эхэлсэн гэж үздэг.

1945.04.21. Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ-ын цэргийн хүч Берлиний өмнөд хэсгийн Зоссен хот дахь Германы дээд командлалын байрыг бөмбөгджээ.

1948.04.21. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын бүс нутагт үүссэн хямралыг зохицуулахаар болжээ.

1960.04.21. Орон нутгийн цагаар 09:30 цагт Бразилийн засаг захиргаа Рио дэ Жаньерог шилжүүлж, шинэ нийслэлээ Бразилиа болгожээ.

1962.04.21. АНУ-ын Сиэтл хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Дэлхийн үзэсгэлэн яармаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа АНУ-д болсон нь энэ юм.

1967.04.21. Грект парламентын сонгууль болсоноос хойш хэдхэн өдрийн дараа армийн хурандаа Жиорж Пападопулосоор удирдуулсан цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийж, засгийн эрх мэдлийг өөртөө нэгтгэв. Грек улс 7 жилийн турш цэргийн дэглэмд шилжсэн юм.

Эх сурвалж www.zms.mn