Б.ОД

Монгол-Япон сургалтын эмнэлэгт өчигдрөөс  COVID-19 халдвар авсан өвчтөнг хүлээн авч эхэллээ. Тус эмнэлэг 74 ор бэлтгэж хүндэвтэр, хүнд хүмүүсийг эмчилнэ. Одоогоор 30 гаруй хүнийг хүлээн авч эмчилгээг эхлүүлээд байна. Мөн ахмадын эмнэлэгтээ 100 ор гаргаж COVID-19  өвчтөн авна. Тус эмнэлэг хүчилтөрөгчийн хангамжтай  зургаан ор бэлджээ.

АШУҮИС-ийн оюутны байранд 450 орчим хүн авах бэлтгэл ажлын явцыг шалгаж зохих үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өгсөн. Баянгол дүүргийн хувьд тандалт хариу арга хэмжээний багийн байрлах байраа шийдвэрлэж бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байна.

Эх сурвалж:www.polit.mn