З.Батцэцэг

Токиод болох Олимпийн тоглолтонд оролцох Оросын тамирчдын дүрэмт хувцас шаардлагад нийцэж байгаа гэж ОУОХ-оос мэдэгдэв. Өмнө нь Лондонд байрлах New York Times сонины сэтгүүлч Тарик Панья Оросын тамирчдын хувцас дээр Оросын төрийн далбаа илт харагдаж байна хэмээн дургүйцлаа илэрхийлсэн.

“ОХУ-ын тамирчдын дүрэмт хувцас бичигдсэн шаардлагад нийцэж байгаа. Эдгээр заалт нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Токио-2020 Олимп, Паралимпийн тоглолтууд, 2022 онд Бээжинд болох өвлийн Олимп, Паралимпод оролцох эрхийг зөрчөөгүй. Эдгээр загварыг өвөл, зуны Олимпийг зохион байгуулах хороо, олон улсын Паралимпийн зөвлөл рүү илгээсэн. Хувцасны загварыг үүний үндсэн дээр баталсан” гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснийг “Р-Спорт” дамжуулж байна.

Эх сурвалж: www.championat.com