Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1934 оны энэ өдөр эмнэлгийн албаны мэс засалч хурандаа Кеннет Уилсон танилынхаа хамт Лох-Несс нуурын эргээр явж байв. Уилсоны найз гэнэтхэн зогтусаад “Эээ, бурхан минь, энэ чинь ёстой мангас!" гэж дуу алдлаа. Уилсон эргэн хараад эргээд 200 орчим метрийн зайд хачин амьтанг харжээ. Тэр зургийн аппаратаа шүүрэн аваад дөрвөн удаа зураг дарж амжив. Хэсэг зуурын дараа амьтан усанд шумбан алга болов. Уилсон дөрвөн фото хавтанг угаалгахаар өгөв. Хоёрт нь юу байсангүй, гурав дахьд нь усан дээр нэг овгор дүрс харагдсан ба харин дөрөв дэх дээр нь амьтан буужээ. Тэр дөрөв дэх зураг дэлхийд дуулиан дэгдээсэн юм. "Дейли мейл" сонин зургийг шинжлүүлэн нь жинхэнэ гэдгийг тогтоосон байв. Дуулиан хоосонгүй. Тэр даруйд нь эртний плезиозавр бусадтай адил мөхөөгүйнууранд амьд үлдэж чаджээ гэж таамагласан мэргэд ч тодров. Нуурын гүн 330 метр, загас ихтэй плезиозавр тэнд үлдэж болох юм гээд л шуугиж байв. Энэ зураг л нууран хачин амьтан амьдарч байгаагийн ганц баталгаа нь байлаа. Маргаан өрнөсөөр иржээ. Дуулиантай зураг хэвлэгдснээс хагас зууны дараа зургийг бүтээгчдийн нэг Кристиан Сперлингийг олсон ба тэр зураг хэрхэн хийгдсэн түүхийг өгүүлжээ. Лох-Нессийн гайхлын тухай домог дэлхийд хамгийн удаан үргэлжилж байна. Хоёр мянгаад жилийн өмнөөс л шуугиж байж. Тэр домгоос л дараа дараагийн дуулан гардаг аж. 1933 онд Daily Sketch сонинд Нессийн анхны зураг хэвлэгджээ. Тэр нь маш бүрхэг танигдах аргагүй байв. Дараа нь Дюк Уэзерелл гэдэг хүн гарч ирэв. Тэр гайхлын баримттай ирнэ гэж сонинд амлаад хоёр хоногийн дараа мөрнийх нь зураг авчирчээ. Шинжилгээ тэр мөрийг жинхэнэ биш гэдгийг тогтоосон байв. Дюк Уэзереллын өргөмөл хүү Сперлинг өөрөө тэр амьтны дүрсийг бүтээсэн болж таарав. Түүнийг шумбадаг завин тоглоом дээр байрлуулан зураг авалтыг хийсэн болж таарчээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1506.04.19. Португалийн Католик шашинтнууд еврейчүүдийн эсрэг бөөнөөр хороох ажиллагааг эхлүүлсэн байна.
1529.04.19. Протестант шинэчлэл эхлэв.
1927.04.19. "Секс" зохиолоос сэдэвлэсэн жүжигт тоглож, үзэгчдийн өмнө садар самуун сурталчилсан гэсэн үндэслэлээр Америкийн жүжигчин Мей Уест арав хоног шоронд хоригджээ.
1942.04.19. Дэлхийн хоёрдугаар дайн: Польшид еврей иргэдийн суурьших түр бүсийг байгуулав.
1943.04.19. Дэлхийн хоёрдугаар дайн: Польшийн Варшав хотын еврей иргэд бослого дэгдээжээ.
1956.04.19. Академийн наадам болон "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Грейс Келли Монакогын хунтайж Райнертэй гэрлэв.
1960.04.19. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рийгийн засаглалыг эсэргүүцэж, ардчиллыг дэмжсэн оюутнууд жагсаал цуглаан зохион байгуулжээ.
1973.04.19. Германы Бед Мюнстерайфел тосгонд Португалийн Социалист нам байгуулагдав.
1975.04.19. Оросын Капустины хойгоос Энэтхэгийн анхны хиймэл дагуул "Арьяабхатта" хөөрчээ.
1984.04.19. Австралийн төрийн дуулалаар "Австрали улс мандан бадраг" дууг батлав.
1987.04.19. Алдарт "Симпсонс" хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.
Эх сурвалж www.zms.mn