Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1875 онд Энэтхэг төвийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч иржээ. Түүнийг хурандаа Невилл Чемберлен шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглолж эхэлсэн нь уг тоглоомын эхлэл байв. “Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн гэнэ. Тэр нь “анхны жилдээ алба хааж байгаа кадет” гэсэн утгатай аж. Хамгийн анх нуугдсан өнгөт шарыг цохих хүнд байдалд орсон офицерийг Невилл “снукер” гэж нэрлэснээр энэ нэр уг тоглоомд  тогтон үлджээ. Эхлээд Энэтхэгт байсан офицерүүдийн дунд дэлгэрсэн уг тоглоо дараа нь Англид орж ирсэн ба 1891 онд өнгөөгийн оноог тоолох журам тогтсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1492.04.17. Испанийн Засгийн газар аялагч Кристофер Колумбтай гэрээ байгуулж Ази тивээс халуун ногоо импортлохыг үүрэг болгов.

1861.04.17. Америкийн Виржиниа муж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Эх газрын Америк улсад нэгдсэн найм дахь муж болов.

1907.04.17. Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.

1942.04.17. Дэлхийн хоёрдугаар дайн: Көнингстайны хорих лагерьт хоригдож байсан Францын улстөрийн хоригдол, генерал Анри Жира хорих лагериас оргожээ.

1944.04.17. Коммунистуудын мэдэлд байсан Грекын ардын чөлөөлөх арми Үндэсний нийгмийн чөлөөлөх хүчний эсрэг жижиг дайралт, хийж төрийн эргэлт хийхийг санаархсан ч бүтэлгүйтэв. Хоёр талын мөргөлдөөний улмаар Грекын ардын чөлөөлөх армийн удирдагч Димитриос Псаррос амиа алджээ.

1970.04.17. Аполло сансрын хөтөлбөр: Задгай сансарт ноцтой гэмтэж, олон хүнийг айдаст автуулсан "Аполло 13" сансрын хөлөг эх дэлхийдээ газарджээ.

1971.04.17. Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.

1975.04.17. Кампожийн нийслэл Пном Пень хотод Хяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Кампожийн иргэний дайн өндөрлөжээ.

1978.04.17. Афганистаны ардчилсан хөдөлгөөний удирдагч Мир Акбар Хибер бусдын гарт амиа алдав.

1982.04.17. Канад улс үндсэн хуулиараа төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.

Эх сурвалж www.zms.mn