Х.ОЮУНБОЛД

Японы төрийн эрхийг барьж байгаа Ардчилсан либерал намын нэг өндөр албан тушаалтан COVID-19-ийн халдварын шинэ давалгаа нь “Токиогийн олимп”-ыг цуцлахад хүргэж магадгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.” Бодит байдалд  олимпыг хийх боломжгүй гэж хэлбэл бидэнд бууж өгөхөөс өөр арга байхгүй гэж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихоро Никай “ТВС” телевизийн уулзалтанд оролцохдоо ярьсныг “Киодо” агентлаг иш татан мэдээлжээ. Тэрээр “Дуусах хүртэл нь 100-гаас ухраан тоолж эхэлдэг маргааш гэхэд олимпыг цуцлах боломжтой” талаар дурдсан байна. Гэхдээ түүний телевизийн  хөтөлбөрийн бичлэг хийх үеэр энэ талаар  хэлсэн, ярьсан нь одоогоор олон нийтэд цацагдаагүй байгаа аж. Харин цар тахлын улмаас хугацааг нь хойшлуулсан “Токиогийн олимпыг  энэ жил хийхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар гадаадын үзэгчидгүйгээр хийхээр болсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn