Монгол улсад дэгдсэн COVID-19 цар тахлын тархалт буурахгүй, халдвар авсан иргэдийн тоо улам нэмэгдэж, эмч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал ихсэн өвчтөн хүлээн авахад улам л хэцүү болоод буй энэхүү хүнд цаг үед Үндэсний бүтээн байгуулагч ''Эко Констракшн'' компаний 1000 гаруй ажилтан, ажиллагсдаас Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлажээ. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Захиргаа аж ахуйн албаны дарга Б. Батням хэлэхдээ: "Баянгол дүүргийн Эрүүл мэндийн Төвийн салбар Ахмад настны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төв, Хүүхдийн эмнэлэгийн яаралтай тусламжийн  тасаг,  тусгаарлах өрөө болон Эрчимт эмчилгээний тасагт ''Эко Констракшн'' ХХК-иас цар тахлын үеийн эмчилгээ үйлчилгээг дэмжиж шаардлагатай тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн хийн систем суурилуулж өглөө.

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн  Захиргаа аж ахуйн албаны дарга Б. Батням:

-Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Хүлээн авахын  болон тусгаарлах өрөө, Хүүхдийн эмнэлэгийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулж дууслаа. Яаралтай тусламжийн ачаалал нэмэгдсэн үеэр ийнхүү эмчилгээний тоног төхөөрөмж хандивласан нь зөвхөн Баянгол дүүрэг гэлтгүй Нийслэлийн бусад дүүргийн ахмадуудад үйлчилдэг тус эмнэлэгийн хувьд  цагаа олсон тусламж боллоо'' гэсэн юм.

''Эко Констракшн'' ХХК-ий хувьд өмнө нь covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд зориулан Нийслэлийн Онцгой байдлын газарт 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, амны хаалт, аппаррат зэргийг, мөн 33 сая төгрөгийн үнэ бүхий халдвараас хамгаалах иж бүрэн хамгаалалтын 1000 ширхэг хувцсыг хандивлаж халдварт өвчинтэй тэмцэж буй мэргэжлийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжиж байсан билээ.

Улс орон даяараа халдварт өвчний хүнд хэцүү сорилт, бэрхшээлийг давахаар хичээж буй энэ цаг үед ачааны хүндийг нуруундаа үүрч, цар тахалтай тэмцэх фронтод 24 цагаар ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг сахин хамгаалж байгаа эмч, сувилагч, мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдаараа бахархаж талархаж буйгаа илэрхийлье. Түүнчлэн эмнэлгийн байгууллагуудын ачаалал ихэсч, өвчтөн хүлээн авахад хэцүү байгаа энэ үед Үндэсний томоохон аж ахуйн нэгж, компаниудыг онцгой байдлын газар, эмнэлэг, мэргэжлийн байгууллагуудаа дэмжин, хандив тусламж үзүүлэхийг уриалж байна.